Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5e2d025fb2711-2020-06-23-093231-1299158113.jpeg

Өнөөдөр буюу зургадугаар сарын 23-ны өдөр Засгийн газар 10 цагаас ээлжит бусаар хуралдах гэж байна. 

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

“Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл* 

“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2019 оны 361 дүгээр тогтоолоор баталсан Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол тогтоох тухай/* 

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай  Засгийн газрын тогтоолын төсөл*

Бусад асуудал

Танилцуулах асуудал: 

Монгол Улсын Шадар сайдын орон нутагт ажилласан дүнгийн талаар /Дорноговь, Өмнөговь аймаг.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар