АНУ-аас Монгол Улсын олдвор болох динозавруудын ясыг авчирна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/EbDNco3UMAEj_Yc-2020-06-23-101748-1635463861.jpeg

МИАТ компанийн тусгай үүргийн онгоц хүмүүнлэгийн тусламжийн барааг хүргэж өгөхөөр АНУ-ын Сиэтл хот руу ниссэн билээ. Тус онгоц буцаж ирэхдээ АНУ-д гацсан иргэд болон АНУ-д хууль бусаар зарагдаж байсан Монгол Улсын олдвор болох динозавруудын ясыг авчрахаар болжээ. 

Энэ талаар Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудаснаа ийнхүү бичжээ. 

"Үлэг гүрвэлийн олдворуудаа хилийн албан хүлээлгээд өгчихлөө. Маргааш ачна" гэв. 

АНУ-ын Колорадо болон Техас мужаас хураагдаж, шүүх хурлаар хэрэг нь шийдэгдсэн дөрвөн төрлийн динозаврын долоон олдворыг Монгол Улс руу ийнхүү авчрахаар болов.  

legacy:upload/images/ni/2020/06/23/EbDNcolUMAIuQPJ-101744-476724906.jpeg