Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/104404050_1740036256137123_3146580668881036725_o-2020-06-23-180009-1532448524.jpeg

Маргааш  буюу лхагва гарагт УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэлж, 22:00 цагт дуусна.

Сонгуулийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг. 

Иймд бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журмын дагуу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.