АНУ-аас 250 гаруй иргэн эх орондоо ирлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/unnamed-2020-06-24-105254-1497332305.jpeg

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоц 10:40 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Энэхүү нислэгээр нийт 254 хүн эх орондоо ирлээ. 

Үүнд: 

Өндөр настан - 72

Жирэмсэн - 3

Бага насны хүүхэдтэй гэр бүл - 44

Өвчтэй - 16

Оюутан - 65

Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай - 54 тус тус ирэх юм.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян сувилал, Тоёоко инн буудалд тусгаарлана. Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг уг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн зургаадугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. 

Эх сурвалж: Улсын онцгой комиссын Шуурхай штаб