Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:upload/upload/images/ni/2020/06/24/цагдаа-124749-1297937580.jpeg

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэлсэнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Нийт алба хаагчид Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн хэсгийн хорооны хэв журмын хамгаалалт, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.