Баянхонгор аймагт Г.Занданшатар, Д.Ганбат, Б.Батцэцэг нар ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/BeFunky-project (3)-2020-06-25-011811-774294912.jpeg

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө.

Сонгуулийн Ерөнхий Хорооны зургадугаар сарын 25-ны 00:00 цагийн урьдчилсан мэдээгээр Баянхонгор аймгийн 3-р тойрогт МАН-ын нэр дэвшигч Г.Занданшатар, Б.Батцэцэг, АН-аас Д.Ганбат нар ялалт байгууллаа.

УИХ-ын 3-р тойргийн бүх хэсгийн хороо санал хураалтын дүнгээ СЕХ-д ирүүлжээ. Санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатар 16003, Б.Батцэцэг 13345, АН-аас нэр дэвшигч Д.Ганбат 1393 санал авчээ.