333 хүнд шинжилгээ хийхэд нэг иргэнээс Ковид-19 илэрлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (35)-2020-07-06-112212-470532757.jpeg

Эрүүл эндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын талаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургадугаар сарын 24-ний өдөр 333 хүнд шинжилгээ хийснээс 332 хүний хариу сөрөг гарсан. Харин Сиатл-УБ-ын онгоцоор ирсэн нэг иргэнээс Ковид-19 илэрч, батлагдсан тохиолдлын тоо 216 боллоо. Халдвар илэрсэн хүн 64 настай бөгөөд гэр бүлийн хүнтэйгээ хамт ирсэн учир ХӨСҮТ-д тусгаарласан. 

ХӨСҮТ-д өнөөдөр 47 хүн эмчлүүлж байгаагаас 41 хүн хөнгөн, хүндэвтэр зургаан хүн байна. Нэг хүн эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ.