Ковид-19: Нүд, шүд, хамар, хоолойн эмнэлэгт өгөх зөвлөгөө

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Thum_20190406021327549589-6vnlx5uni9nzykgro66ate73pagb0j7h2dgoeolkpj4-2020-06-26-095018-1120631325.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын үед нүд, шүд, хамар, хоолойн эмнэлэгт өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.

Эмч, ажилтнуудад :

• Амны хаалт зүүх
• Нүүрний хаалт, нүдний шил зүүх
• Битүү халад өмсөх
• Өвчтний биеийн халууныг үзэж тэмдэглэх
• Үйлчилгээний цаг урьдчилан өгөх
• Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
• 1.5-2 метрийн зай барих
• Хүлээлгийн танхимд ном, сонин, сэтгүүл, тоглоом зэргийг байрлуулахгүй байх
• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
• Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх
• Ариун цэврийн өрөөнд гарын саван, цаас байршуулах
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих

Үйлчлүүлэгчдэд :

• Амны хаалт зүүж ирэх
• Урьдчилан цаг авч үйлчлүүлэх
• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Эмчийн асуултад үнэн зөв хариулах

                                                                                                                                                                                                                                                                               Эх сурвалж: Эрүүл мэндийн яам