Д.Нямхүү: Таван хүн эдгэрч дараагийн тусгаарлалтад шилжлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/9966-2020-06-27-115502-586628642.jpeg

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар мэдээлэл хийж байна:

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 26 -нд ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд Ковид-19 халдвар илрээгүй. 

ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй. Мөн 56 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор БЗД-ийн өрхийн эрүүл мэндийн төв, ЭХЭМҮТ болон Төмөр замын нэгдсэн эмнэлгийн нийт долоон сорьцод шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй.

Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн 35 жолоочид шинжилгээ хийхэд илрээгүй. 

ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан таван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ.