ШУУРХАЙ ШТАБ: Эрсдэл бага бүс нутаг руу үйлдэх нислэгийг шат дараатай нээхээр судалж байна

Нийгэм
admin
Унших: 2 мин 32 сек
440
legacy:resources/images/news/988723_89950878_2878904085533917_6995925727119933440_o_x974-2020-06-28-100932-520887453.jpeg

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл хийв. Уг мэдээлэлд эрсдэл багатай бүс нутаг руу үйлдэх нислэгүүдийг шат дараатай нээх асуудлыг судалж байгаа болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдээд байгааг онцолжээ. 

Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

БНСУ-д удаан хугацаанд нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн зүгээс ЭСЯ-аар дамжуулан Улсын Онцгой Комисст шаардлага хүргүүлсний хариуг үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг 2 дугаар сарын 25-ны өдрөөс зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр улсын хэмжээнд 11313 иргэнийг татан аваад байна. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцны 5 удаагийн нислэгээр 1272 гаруй иргэн нутаг буцаад байна. 6 дугаар сарын 26-ны байдлаар 2623 иргэн нутаг буцах өргөдлийг хүлээн авч, өргөдөл гаргасан иргэдийн 230 буюу 9 хувийг өндөр настан, 584 буюу 22 хувийг 0-18 насны хүүхэд, 123 буюу 5 хувийг жирэмсэн эх, 183 буюу 7 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд, 78 буюу 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үлдсэн 1425 буюу 54 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна. 

ЭСЯ-наас нутаг буцах хүндэтгэн үзэх шалтгаантай болон санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй, яаралтай нутаг буцах шаардлагатай иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж байна. Мөн сүүлийн үед тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг сонгохдоо УОК-ын зүгээс тавьж ирсэн үндсэн 5 шалгуурыг баримталж ирсэн ч эдгээр шалгуурт хамрагдахгүй бусад иргэдийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан сүүлийн үед үйлдэгдэж буй нислэгүүдэд түлхүү хамруулах чиглэлийг баримталж байна. БНСУ-д манай улсын иргэд олноор оршин суудагтай холбоотойгоор нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо тогтмол өндөр байдаг тул тусгай үүргийн нислэгүүдийг Сөүл хот руу үйлдэх давтамжийг өндөр байлгаж, нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байгаа бөгөөд 7 дугаар сарын эхний хагаст 4 удаагийн нислэгийг тус хот руу хийхээр төлөвлөж байна.

ЭСЯ-нд хандан шаардлага хүргүүлж буй иргэн бүрийг үйлдэх нислэгүүдэд хамруулах баталгааг УОК-ын Шуурхай штаб гаргах боломжгүй гэж мэдэгдсэн. Учир нь БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 2600 гаруй иргэд ЭСЯ-нд хандан бүртгүүлснээс хүндэтгэн үзэх шалтгаантай олон иргэд байгаа тул аль нэг иргэнд баталгаа гаргах нь шударга бус, хариуцлагагүй үйлдэл болох юм. УОК-ын Шуурхай штабаас Сөүл хот руу үйлдэх нислэгүүдээр ирэх зорчигчдын нэрсийг баталгаажуулахдаа өргөдөл өгсөн он цагийн дараалал, хүндэтгэх шалтгаантай иргэдийн асуудлыг чухалчлан авч үзэх болохыг мэдэгдсэн. 

Түүнчлэн, шинэ төрлийн коронавируст цар тахалтай холбоотойгоор мөрдөж буй өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хилийн зорчих хөдөлгөөнтэй холбоотой хязгаарлалтыг цаашид хэрхэн бууруулах асуудлаар УОК-оос тодорхой шийдвэр гараагүй байгаа хэдий ч УОК-ын Шуурхай штабын зүгээс нийт ард иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх нөхцөлийг бүрэн хангаж, халдварын тархалтын нөхцөл байдлыг үндэслэн улс орнуудыг эрсдлийн түвшингээр нь ангилж, бага эрсдэлтэй бүс нутгаас ирэх иргэдийг татан авах, тусгаарлах горимыг шинэчлэх асуудлыг судалж, ойрын хугацаанд УОК-т саналаа танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ эрсдэл багатай бүс нутаг руу үйлдэх нислэгүүдийг шат дараатай нээх асуудлыг судалж байгаа болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдээд байна.

Хуваалцах:440

СЭТГЭГДЭЛ (44)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    HARIN CH ESERGEEREE UVCHLUL IHTEI GAZRAAD GATSSAN IRGEDEE HUND BAIDALD BAIHAD N TATAJ AVAH HEREGTEI BISHUU? Hezee negen tsagt ur huuhduud n gatsaad bitgii irgej ireesei

  • З
    Зочин

    Шведэд ажилгүй монгол иргэд хэцүүдээд байнаа яах вэ төр засаг минь

  • М
    Монгол

    Гадаад байгаа монгол иргэдээ ирүүлэх арга бодоочээ амьдрал хэцүүдлээ ажилгүй

  • З
    Зочин

    Зөвхөн монгол иргэддээ хэлээ нээгээч ээ үр хүүхэд ар гэр болхоо байлаа энгийн нислэгийг үнээр харимаар байна хажуугаар нь бэтгий мөнгө угаагаад байгаач ээ 'уок' оо

  • З
    Зочин

    ЗГ, УОК гадаадад гацсан иргэдээ хурдан татаж аваачээ. Зөвхөн өөрийнхөө иргэддээ хилээ нээж, тусгаарлалтынхаа хугацааг бусад орны жишгээр 14 хоног болгож болдоггүй юм уу. Чартер нислэгийн үнийг үнэхээр дийлэхгүй байна шдээ. Гадаадад байгаа иргэдийн ихэнх нь буцах билеттэй, түүгээрээ л ирмээр байнаа. Үнэхээр ард иргэдээ боддог төр засаг гэж байна уу.

  • Б
    Баярбилэг

    Чартeр нислэгийг УОК нь зөвхөн МИАТ ын онгоцоор л явуулна гээд зөрөөд байгаа нь асуудал дагуулж бн МИАТ н нисгэгч нарын сарын нисэх цаг нь хэтэрсэн тул ,мөн каринтылагддаг тул хүнээ боломж хомс Яагаад бусад авиа компани хүсэлтээ гаргаад бэлэн байхад бусдыг явуулахгүй Иргэдээ хурдан шуурхай татсангүй вэ

  • З
    Зочин

    Үнэхээр УОК засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрлээ.Одоо гадаадад гацаасан иргэдээ чартер нэртэй онгоцоор авчирсан болж өч төчнөөн мөнгө авч байгаад үнэхээр гайхаж байна.Хилээ нээх монгол иргэддээ талаар ер дурдахгүй ЭМЯ.УОК гишүүд хүмүүст буруу ойлголт төрүүлж байгаад үнэхээр харамсаж байна.Хүний эрх эрх чөлөөг хаагдуулж боогдуулан өвчнөөр далимдуулан мөнгө угааж байгаа нь күй зохисгүй байгааг шалгаж байгаа ч гэлээ дараа нь ямар нэгэн арга хэмжээ авдаггүй л биз дээ.Одоо хилээ нээж өвчингүй байгаа хүмүүсээ аваачээ.Биднийг хаана ч байрлуулсан болохоор газрууд байсаар байтал өнөөг хүртэл шалтаг тоочин суусаар байгаад гадаадад гацаасан иргэд бид хүлцэнгүй 4 5 сар хүлээж цөхрөнгөө барж байна.Төр засаг гэж байгаа л юм бол одоо арга хэмжээ авч өг.Ерөнхийлөгч ч дуугарах ёстой юм бишүү.Биднийг яа гээд байгаам

  • С
    С. Сейл. М. Бегжан. Ж. Хуралай

    Казахстанд бгаа могол иргэдийг татаж авахыг шаардаж бна. Бидний амьдрал хэцүүдэж бна. Ттийм учраас биднийг нэндаруй таьаж авхыг хүсч бнаа.

  • З
    Зочин

    Хүүхэддээ ачаа тээш явуулмаар бна үнийг нь хямдруулаад өгөөч. Хэцүүдлээ.

  • З
    Зочин

    Yagad yoponlu nisleg baga hgd ngaan be 4sard 1 6sard 1 l udaa hilee, 3saraas hoish l tir vizni hugatsaa duussan

  • З
    Зочин

    buduuleg haraalaa bolichih humuusee albaniihaan zaluusaa zuv gargalgaa ol!!!!!!!!!

  • З
    Зочин

    zuv l yarij bna shuudee er ni ene asuudlaar NUB iin hunii erhiin baiguulgad handah l heregtei uym bna daa zaluuchuudaa tulga toirson heruul hereggui eel

  • З
    Зочин

    Kazakstan ulsaas ireh humuusiig Oros ulstai tohirsh abtobusaar abhuulah arga hemjee absh ogbol yasan oyutan huuded bolon busad shaltgaantai humuustei niileed 900 garui hun baina 5 shardlaga geed yriaad baigaa mortloo uuniig hangaj baigaa humuus n bagtahgui baina minii hubd bol duu maan 3-7 nastai 2 huuhedteigee irj shadahgui baina orgodoloo holbogdoh gazruudad hed dahin ogson ug emshilgeend ybsan onoodoriin baidlaar tureesiin bairand amdraad tsaashid bolomjgui bolj sanhuugiin hund baidald orood baina sharterin nislegeer tiiznii mongiig diilehgui baidald hureed baina busad humuus sh adilhan abtobus n arai hiamd ushraas Oros ulstai tohirood buh humuusee abtobusaar abbal arai hiamd tusah bolob uu ydaj shaltgaantai humuusiig ehni eljind abbal

  • З
    Зочин

    tiim shuu uneniig heljee uneheer suhurch baina bur boliod zarim turiin alban haagch ni songuuliar corono garval bi har tolgoigooroo hariutsna gej baisan odoo emch hariutsahgui bolj bgaa uym shig gajij baisan ene uy gesen ug be geh met

  • Т
    Тайланд улсад байгаа хүмүүс ээ аваач ээ

    Тайланд

  • Т
    Тийм шүү

    Зочин

  • Z
    Zochin

    Yponruu nisleg hiigeechee ali 2 sard viz ni duusaad tur sunguulj bga humuus ni shtei buhel buten 4 sar huleej bna

  • З
    Зочин

    Uok n heden hugshin darga naraaa agaaaraaa unshildaaa 3/16 Nd irsen ezengui buyu kargo company r irsen chuhal bichig barimt tuuun dotor 14 ypon ulsad suuuh orshin suuuh zuwshuurul bsiiin ter bichig barimtiiig 14 honog t1 uls haaach bhguu ternees n bolj 4/1 umnu 200 oyutan ywj chadaagui grupe. Boltson ed hurunguuuruu hohirood suuuj bn unen tolgoin ajilddaggui utgagui darga nartau oi guthiiin

  • З
    Зочин

    аль гурван сараас эхэлж гацсан үр хүүхэд минь үнэхээр хэцүү байна өөрсдийн иргэдээ маш хурдан татаач дээ.энд хэд хоног каринтилах нь ч дүүрч.дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л байна. унгарт байгаа иргэдээ транзит нислэгээр маш цөөхөн хүн авах юм.яаралтай явах шаардлагатай хүмүүсийн жагсаалтын эхний зургаад байгаа гэсэн мөртлөө өдий болтол ирж чадаагүй л байна.

  • З
    Зочин

    Манжийн үеийн бодлого эргэн сэргэжээ монгол хүмүүсийг хооронд нь талцуулж ах дүү амраг саданг бие биесээр нь хорлуулдаг байсан үе ахин давтагдаад байгааг сэхээтнээ үгүй хийсэн орчин цагийн монгол түмэн ЯАГААД ойлгохгүй талцсаар байгааг хараад тэд баясан сууж инээлдэн найрлаж байна. Энх цагийг эгэл ардад атгуулах хэн нэгэн зоримог зоригт нэгнийг хүлээн суусаар дарлуулж үгүй болохвий дээ гэж юу ч хийж бүтээгээгүй өчүүхэн нэгэн би бодон сууна

  • З
    Зочин

    Yag unen uneheer yalzartsan turtei gedgee medlee arai demuu say songuulig harlaa unen shudraga neg ch yum alga

  • З
    Зочин

    Гэр бүлээрээ явж байгаа иргэд чинь наад нислэгийн чинь үнэ хөлсийг дааж давахгүй байнаа!!! Болж өгвөл буцах тийзтэй байгаа иргэдийнхээ тийзийг МИАТ нэхэмжлээд тээвэрлэж болохгүй юу? Зөрүү мөнгий нь өгий яадий!

  • З
    Зочин

    haha hutsdag hvnii orontsog bnda, iimerhv har amia bodson segnvvdeer mongol uls dvvrsen bolhor yaj ch hugjhuwdee, uruwdultei yumda

  • Z
    z

    Yaponoos awache

  • Z
    zochin

    ta nar chini ymar setgelgui ym be gdaadad baigaa mongolchuud uneheer zobj tuildaj bna aimaar haluun bolj bna odoo korana gaigui bolson deer ooriin irgedee hiileee neegeed ogoochee ta nariin gart bidnii ami nas bna mongol huniii saihan setgel haachibaa bid eh orondoo ochmoor bna 6 sar tebchilee setgel sanaagaar mash ih unaj bna bidniig abaachee uilaad bichlee

  • B
    bayar

    ОДОО БОЛНО. ЗӨНДӨӨ ИХ АШИГТАЙ АЖИЛЛАА. ЗОВЖ ОЛСОН ХЭДЭН МӨНГӨӨ ОНГОЦНЫ ТИЙЗЭНД ӨГӨӨД БАС ДЭЭРЭЭС ӨР ТАВИАД ОЧИЖ БНА. БУСАД ОРНУУД ХҮМҮҮСЭЭ АВААД ДЭЭРЭЭС КОРАНТАЙ ХОЛБООТОЙ ТЭТГЭМЖ ХҮН БҮРТЭЙ ӨГЧ БНА. ЯМАР ИХ ШОУ ХИЙЖ АРД ИРГЭДЭЭ СӨХРҮҮЛДЭГ ДАРГА НАР ВЭ. ДОТООД ГАДААД ЯЛГАААГҮЙ АРД ИРГЭДЭД ТУЙЛДАЖ ГҮЙЦЛЭЭ. ӨВЧИНГ ХҮРТЭЛ ШОУ БОЛГОЖ АШИГ ХАРДАГ . НЭЭРЭЭ ГОМДОЖ БНА ШҮҮ.

  • З
    Зочин

    Хүн биш зүрх сэтгэлгүй хоосон дотортой робот шиг хүн биет. Хүний ертөнцөд юу хийж яваан бэ чи

  • З
    Зочин

    Битгий дебилтээд байцгаа.

  • З
    Зочин

    Чи лаларын хар мал минь юу бичээд байгаа хятадын шээс вэ

  • З
    Зочин

    Tiin sh de zovhon irgeddee hilee nee Quarantine 14honog bolgo yadaj. 21bol arai bishee

  • З
    Зочин

    Yasan hutsdag hun chanargui hogiin nobsh ve

  • D
    Doogii

    MIAT nisleg arai l unetei yumaa

  • З
    Зочин

    Гадаадад байгаа монголчуудын иргэншил нь болиулах хэрэгтэй. Тэд эх орноосоо уравсан зугтсан вирус тээгч нар. Эд нараас болж Монголд байгаа иргэд хохирох ёсгүй. Иргэншил нь цуцлаад гадаадад ганц ч иргэнээ үлдээгэгүй болно.

  • Z
    Zochin

    Neegersei burhan min Solongos ruu

  • Z
    Zochin

    Dawraad bgarai gj helsen hoshnogod helehed chi uuruu bti dawar muu chatsaga min pizda tsarailsan ynhan min

  • З
    Зочин

    Хоолоо олоод идэх чадвартай бай л даа!

  • З
    Зочин

    Наанаа үлд!

  • З
    Зочин

    Давраад байгаарай!

  • З
    Зочин

    Зүгээр монгол хүмүүсдээ хилээ нээ. Заавал МИАТ ын нислэгээр ,тийм өндөр үнэтэй чартер гэх нислэгээр ард иргэдээ битгий шулаад бай. Хангалттай мөнгө хийсэн , одоо болно.

  • З
    Зочин

    USA bgaa ard iregdee heden sar jiliin dotor tataj awch chadah we odoogiin baidlaar 2566 hvn bna 5 sar bolj baij 250 hvn awsan vldsen hvmvvsiin heden sar jiliin dotor awch chadah we todorhoi hariu hvleej bna

  • Z
    Zochin

    30n bolloo hurdan shiidee gargaachee. Ajkaa hiihgui humuus yumaa

  • B
    bayra

    yponruu neehig husej bn!

  • Y
    yarka

    kazakstan ulsad bgaa irgedee awaachee

  • З
    Зочин

    Odoo hul horoind orood 3 sar boljiin bid nar 11 tsug irsen odo ideh yumgui munggui bain geed bhad ulsaas yamarch arga hemjee awahgui baigaan unheer hetsuu yum aa . Hunii gazart gatsaagui baigaa bolhoo en darganar yum medehgui baih shig bain uu #Eh oron min