Д.Нямхүү: Нийт 308 хүнд хийсэн шинжилгээнд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Нямхүү-2020-09-13-113553-1732891167.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинжилгээний хариуг танилцуулав.

Тэрбээр "2020 оны зургадугаар сарын 27-ны өдөр 308 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй. 

Ажиглах байранд тусгаарлагдаж буй Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 262 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй. 

ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглалтад буй 3 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочид халдвар илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар 219 тохиолдол бүртгэгдсэний 175-ийг эмчлэн эдгээгээд байна. Үлдсэн 44 өвчтөн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 35 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байна. Ийнхүү ХӨСҮТ-д 81 хүн тандалт, ажиглалтын дор хянагдаж байна. 

Дараагийн улс орнуудаас ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлийг ханган ажиллаж байна" гэв.