ЗТХЯ: Баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн зам хаах шийдвэр гаргаагүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/15606933865d064a8a68b72-2020-06-29-082457-48215198.jpeg

Баяр наадмын амралтын үеэр орон нутаг руу чиглэсэн авто замыг хаах магадлалтай тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд: "Улсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар аливаа шийдвэр гаргаагүй болохыг авто зам хэрэглэгч, зорчигч та бүхэнд мэдэгдэж байна" гэв.