“Гэр бүлдээ цаг зав гаргая"

Нийгэм
admin
Унших: 1 мин 4 сек
00
legacy:resources/images/news/033-3-2020-06-29-152822-1454339399.jpeg

Гэр бүлдээ цаг зав гаргах,  харилцан ярилцаж, ойлголцож байх нь бэрхшээлийг даван туулах арга зам юм. 
- Түүний зөвхөн сайн талыг хар: Муу талуудыг нь үл тоомсорлон март, өөрчилж дийлэхгүй зүйлээ өөрчлөх гэж бүү яар
- Магтаж бай: Ямар ч эр хүн магтуулах дуртай байдаг.
- Түүний сонирхлыг тат: Сонирхолтой ярианы сэдвийг ол. Аливаа ижил сонирхол хүмүүсийг ойртуулдаг.
- Инээмсэглэж бай: Сайхан инээмсэглэл хүнийг чимдэг.харьцаагаа хайр энхрийллээр дүүргэж, цэцэг мэт усалж байгаарай.
- Өөртөө анхаарал тавь: Түүнийг зөвхөн өөрийн байлгахын тулд гадаад үзэмж бие галбиртаа үргэлж санаа тавьж бай.
- Гэр бүлийн нууцыг хадгал: Аливаа асуудлаа бусдад бүү ярь. Гэрээсээ гадагш гаргалгүй шийдэж бай.
- Үнэнч бай: Хүнд хэцүү үед нь үнэнч байж сур.Өвдөж зовох зовох үед нь ямагт түүний талд байж түшиж дэмжиж бай. Яагаад гэвэл та түүний цорын ганц ойр дотно хүн гэдгээ ямагт сана.
- Гэрийн ажлаа хийхдээ сэтгэл дүүрэн бай. Стрессийг чинь багасгана.
- Сөрөг дурсамжуудаа март: Сайн зан чанарыг нь байнга дурсаж бай.
- Эхнэр,нөхрийнхөө ажлын онцлогтой эвлэр: Үдэш орой ирэх, томилолтоос буцаж ирэхэд нь сайн зүйлээсээ эхэлж дуусга. Яриагаа өрнүүл, түүнийг санаж хүлээж байсан гэдгийг тэр мэдрэг.
- Байгалийн сайханд хамтдаа аял: Сэтгэл санааг тань тайвшруулна.

legacy:upload/images/ni/2020/06/29/105942866_2910544955738679_5789480042620241238_o-152632-1774109673.jpeg