Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Туул голд живсэн гурван настай хүүг эрэн хайх ажиллагааг явуулж байна
00

Өчигдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд 3 настай хүүхэд живжээ.
Тус мэдээллийн дуудлагыг өчигдөр /06.29/-ний өдрийн 20:10 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 3 настай хүүгийн цогцсыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр /06.30/-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.



