Нэг хүн эдгэрч дараагийн сувилалд шилжлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/nyamhuu-1-1-2020-10-24-153217-709697218.jpeg

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны 7-р сарын 1-нд 302 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдэнд Ковид-19 илрээгүй.Үүнийг задлаж хэлвэл ажиглах байранд байгаа 246 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүст шинжилгээ хийлээ.

Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 42 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн 22 настай оюутан 47 хоног эмчлэгдэн,эдгэрлээ. Монголд нийт 220 тохиолдол батлагдсанаас 177 хүн эдгэрсэн байна.