"Жи тайм" сүлжээний хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/698888_maxresdefault_x974 (1)-2020-07-20-135545-944356049.jpeg

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 8-ны 09. 00 хүртэл хойшлууллаа.

Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэг өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас татгалзан шинээр 2 өмгөөлөгч авч, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар