Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 иргэнээ татан авна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/zam-2-2020-07-02-130005-524443041.jpeg

УОК-ын шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр ГХЯ-ны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Энэ 7 сард 3000 орчим иргэнээ татан авах төлөвтэй байна. Ямар нэгэн шалгуургүйгээр татан авахаар боллоо" гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 иргэнээ татан авах юм байна.

Энэ талаар ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудастаа "Өнөөдөр Замын-Үүдээр 300 элэг нэгт монголчууд маань орж ирнэ. Тэднийгээ газар дээр нь коронавирусын шинжилгээнд хамруулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн маань явуулын лаборатороо аваад гарлаа" гэжээ.