БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авах ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/106717363_3138061866284803_7740136182454550548_n-2020-07-02-172519-561772008.jpeg

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан авах үйл ажиллагаа хийгдэж байна. БНХАУ-аас эх орондоо ирж байгаа иргэдээс одоогийн байдлаар 37 хэмээс дээш биеийн халуунтай сэжигтэй 2 тохиолдлыг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөөд байна.

legacy:upload/images/ni/2020/07/02/106485879_3138062142951442_4103249664350702163_n-172402-1212331886.jpeg

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилж байна.