Нийслэлийн 2020 оны шалгуулагчид дүнгийн батламж хуудсаа төгссөн сургуулиасаа хүлээн авна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/787a6b31030ec3515d31513ff14b191785f6f83e-2020-07-05-102642-1095623249.jpeg

Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. 

Тэгвэл Улаанбаатар хотын 2020 онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авах юм байна.

Харин орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

Мөн Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.