Алтанбулаг боомтоор 143 иргэнийг татан авч тусгаарлав

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/107102812_183774979836846_7252917799442280884_n-2020-07-06-090524-1313760014.jpeg

Улсын Онцгой комиссын шийдвэрээр өчигдөр Алтанбулаг боомтоор ОХУ-аас 143 иргэнийг татан авч тусгаарлажээ.

Энэ талаар Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас "20:40 цагийн байдлаар Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаанд Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллалаа. 

7 сарын 05-ны өдөр 7 зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн" хэмээн мэдээлэв.