Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/mMt0oqfSTUN0qzx1013A-small-2020-07-06-093825-788758635.jpeg

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 /худал мэдүүлэг өгөх/ дүгээр зүйлийн 21.2-1, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Улмаар шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн юм.

Шүүх хуралдаан даваа гаригт буюу өнөөдөр 9.00 цагт үргэлжилнэ.