Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэг хойшлогдлоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/MIAT_1-2020-07-06-184907-290067863.jpeg

МИАТ ТӨХК-ийн 2020 оны долдугаар сарын 7-ны өдрийн 12:10 цагийн тусгай үүргийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ307/308 дугаартай нислэг агаарын хөлгийн маяг өөрчлөх болсонтой холбоотойгоор хойшлогджээ.

Долдугаар сарын 7-ны 12:10 цагт хөөрөх байсан тус нислэг 2020 оны долдугаар сарын 8-ны өдрийн 10:00 цаг болж хойшлогдсон байна. 

Мөн 2020 оны долдугаар сарын 7-ны өдрийн 05:00 цагийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301/302 дугаартай нислэгийн цагт өөрчлөлт ороогүй байна.

Шинэчилсэн цагийн хуваарь: /орон нутгийн цагаар/

7-р сарын 7-ны өдөр

Улаанбаатар-Сөүл ОМ301

Хөөрөх 05:00, Буух 09:10

Сөүл-Улаанбаатар ОМ302

Хөөрөх 10:10, Буух 12:50

7-р сарын 8-ны өдөр

Улаанбаатар-Сөүл ОМ307

Хөөрөх 10:00, Буух 14:10

Сөүл-Улаанбаатар ОМ308

Хөөрөх 15:10, Буух 17:50