Долдугаар сарын 5,6-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор нийт 215 иргэнийг татан авлаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/107707714_184119746469036_7303264286353724046_n-2020-07-07-094528-1587860058.jpeg

Улсын Онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 5-6-нд Алтанбулан боомтоор иргэдээ татан авлаа.

Энэ талаар Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас

"/2020.07.06/ 20:20 цагийн байдлаар Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас иргэдээ татан авах үеэр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаа.
7 сарын 06-ны өдөр 5 зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 67 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар Эрдэнэт хотруу шилжүүллээ. Ингэснээр 7 сарын 05-06-ны өдрүүдэд нийт 215 иргэнийг татан авлаа" хэмээн мэдээлэв.