Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/107462375_2430265073933087_8012051054311677820_o-6vszippy4yghb8swdsr3rnh9v6f2j5ufygbccurwnr4 (1)-2020-07-20-121508-663460674.jpeg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 18.05 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 258 иргэн ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Намуун”, “Мичид”, “Зүчи”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.