Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Тусгай үүргийн нислэгээр ирж буй эх онгоцонд амаржиж, хоёр ихэр охинтой боллоо
00

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ. Онгоц Сочи хотын дээгүүр нисэж байжээ.
Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч хамт ниссэн бөгөөд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тусгай үүргийн онгоц өнөө шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардах бөгөөд амаржсан эхийн ар гэрийнхэнтэй холбогдож энэхүү баярт мэдээг хүргэж байгаа аж.



