С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан завсарлалаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/bayartsogt-e1553076580932 (1)-2020-07-10-120228-1795014184.jpeg

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байгаа.

Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 4 өдөр үргэлжилж, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл завсарлалаа.


Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар