УНТЭ-ийн захирлын орлон гүйцэтгэгчээр С.Мөнхбаярлахыг томиллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5d60a8435860472d9730e50ff6a7cda0-2020-07-11-120853-2085616059.jpeg

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхбаярлах томилогдлоо. УНТЭ-ийн захирлаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсон тул үүрэг гүйцэтгэгчийг томилж буй нь энэ юм. 

АУ-ы доктор, Профессор С.Мөнхбаярлах нь 1992 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 

1992 – 2003 ​Эрүүл ба эмгэг физиологийн тэнхмийн багш

2003 – 2005 ​ЭМШУИС-ийн Биоанагаахын Сургуулийн захирал, ​Эрүүл ба эмгэг физиологийн тэнхмийн эрхлэгчээр хавсран

2006 – 2013 ​Эрүүл ба эмгэг физиологийн тэнхмийн эрхлэгч

2013 – 2019 АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн захирал

2019 оноос ​УНТЭ-ийн Сургалт, Эрдэм шинжилгээ, Стратеги эрхэлсэн захиралаар тус тус ажиллаж байсан