Говь-Алтай аймагт тарвага агнаж идсэн, 15 настай хүүхэд нас баржээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:upload/images/ni/2020/07/14/unnamed (5)-091152-1935821075.jpeg

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай О нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ.Тэрээр тарваганы мах идсэн, мөн  мотоциклоос унасан гэх өгүүлэмжтэй байна. 

Үүнтэй холбогдуулж, аймгийн Онцгой комисс 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр шуурхай хуралджээ.

Тус хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн тул иргэдийг тус 5 сумын чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа.