Хатгал-Мөрөн, Мөрөн-Улиастай чиглэлийн замыг түр хаажээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/107322918_1759160057558076_1817977510495355622_n-2020-07-14-092844-1335448184.jpeg

Ойрын өдрүүдэд орж буй үргэлжилсэн борооны улмаас авто зам сэтэрч улмаар зорчих  хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна. 

Тодруулбал, Хөвсгөл аймаг Хатгал - Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс 4 км орчим зайд замын зорчих хэсэг 3 орчим метр сэтэрсэн байна. Мөн  Мөрөн - Улиастай чиглэлийн сайжруулсан замд 2 км орчим зайд зам тус тус сэтэрсэн байна. 

Сэтэрсэн замыг түр хаах, засварлах ажил хийгдэж байна гэж Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

legacy:upload/images/ni/2020/07/14/107911894_1759160020891413_7787667306107880797_n-092823-974327255.jpeg