Баян-Өлгий аймагт гүүр нурсны улмаас зорчих хөдөлгөөнийг түр зогсоожээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/258585-16072020-1594862397-1289966077-guuur-2020-07-16-190407-195263175.jpeg

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бураатын гүүр нурсан учир  явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. 

Тодруулбал, тус сумын 9 дүгээр багийн Цагааннуур тосгоны “Бураат” гэдэг газар 07.14-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас Бураатын гүүр нуржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр “Жол” ХХК-ийн ажилтнууд нөхцөл байдлыг очиж шалгасан байна.

Тухайн гүүрэн дээгүүр явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөн хийх боломжгүй болсон тул аймгийн Засаг даргын захирамжаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоожээ. 

Эх сурвалж: ОБЕГ