ГХЯ: Дэлхийн 55 орны Засгийн газраас гадаадад гацсан иргэддээ дэмжлэг хүслээ

Нийгэм
admin
Унших: 1 мин 10 сек
100
legacy:post/чи/olloo_mn_1485943236_yam.jpg

Монгол Улсын Засгийн газар дэлхийн нийтийг хамарсан коронавируст цар тахлын улмаас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй байгаа 10 мянга гаруй иргэнийг аль болох богино хугацаанд эх оронд нь авчрахаар зорьж, татан авах ажиллагааг эрчимжүүлж байна.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайванаас өгсөн чиглэлийн дагуу Ази, Европ, Америк, Австрали, Африк тивийн нийт 55 улсаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа монгол иргэдээ татан авч дуусах хүртэлх хугацаанд тэдэнд зохих анхаарал тавьж, нөхцөл байдал нь хүндэрсэн, тухайлбал оршин суух зөвшөөрөл, виз сунгуулах, КОВИД-19-ийн шинжилгээ болон коронавируст халдварт өртсөн тохиолдолд шаардлагатай эмчилгээнд хамруулах, санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд боломжит дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг дээрх орнуудын Засгийн газарт тавиад байна.

Үүний зэрэгцээ хоёр болон олон талын шугамаар иргэддээ туслах зарим арга хэмжээ авч байна. Тухайлбал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран Турк Улсад гацсан манай улсын иргэн 200 орчим өрхөд хүнсний тусламж олгох зэргээр ажиллаж байна. Энэ чиглэлийн үйл ажиллагаа цаашид ч үргэлжилнэ.

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс хилийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс зогсоогоод байгаа хэдий ч хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ шат дараатай авч байна. Өнөөдрийн байдлаар Улсын онцгой комиссын шийдвэрээр нийт 12 чиглэлд 38 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 44 орноос 14000 орчим иргэнээ эх оронд нь авчраад байна.

Эх сурвалж: ГХЯ

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Америкт гацсан иргэдээ буцах билетээр татах ажиллагаа зохион байгуулагч тэндээс онгц гаргужлж шууд уб хотод буухаар бид мөнгөө төлчихсөн дахин мөнгө толж билетээ ухуулмээргүй бна .Америктай яривал тэд уургээ биелүүлэх болхо

  • З
    Зочин

    Татаад аваад бна л гээд бхын. Бид хэзээ гэртээ харихаа л мэдмээр бна. Хаана ч байхгүй 21 хоногийн тусгаарлалт , цагдаа онцгойхноор мануулаад бга нь ямар учиртай вэ. Энэ гадаад орнуудад тэгж цагдаж манаад хориод бга юм алга бна. Хилээ нээж иргэдээ ав.

  • М
    Монгол хүн

    Ерөнхийлөгч, ерөнхий сайд нь гадаад явах бшрдээ гуйлга гуйж бадар бариад өчнөөн сая тэрбумаар нь зээл авчихаад л ирдэг биздээ, одоо иргэдээ авч дийлэхгүй байна гээд тусламж гуйгаач, үнэгүй хүргээд өгөх олон улсууд бий шүү

  • З
    Зочин

    Ярих, хийх нь алд дэлэм зөрөөтэй...

  • З
    Зочин

    2dah dawalgaa ehleheer omno humuusee tataj awbal deer shuu. Zowhon mongol irgedee.

  • З
    Зочин

    9 сараас өмнө амжиж ирэх хүсэлт гаргасан бүх хүмүүсээ авах хэрэгтэй. Бүхэл бүтэн улс байна даа. 10000хан хүн багтаах газаргзй байна гэж юу байхав. Жоохон сэтгэлтэй, зүтгэлтэй бай

  • З
    Зочин

    Харин тийм

  • З
    Зочин

    Хурдан шуурхай ажилламаар л байна даа урьд нь ажиллаж байсан УОК- маш муу ажилласан даа өөрсдийгөө рекламдаж байснаас аав ээж ах дүү хамаатан садан авгай хүүхдүүд найз нөхөд бүгдийг татсан Та нар хүйтэн сэрүүн томуугийн улирал болхоос өмнө үтэр түргэн шуурхай татаач

  • G
    Ganaa

    Miat, korean air-t mongolruu doloo honogt neg udaa niseh erhiig ni ogood, zovhon mongol irged suulgana geed, tusgaarlah bairnii bagtaamjaa ihesgecheech. Tegvel zugeer ta nartai ta nargui bolchihno

  • Х
    Хмм

    Авчирсаан зүгээрл онгоц нисэх зөвшөөрөл өгснөөс өөр юу хийсэн вэ