Архангай аймгийн бүс нутгаас Хүннүгийн нийслэл Луут хотыг олжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
220
legacy:resources/images/news/108062179_10221894609850619_1734814415889875677_n-2020-07-17-225131-1033565317.jpeg

Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай тэргүүтэй судалгааны баг Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Хүннү гүрний  нийслэл Луут хот буюу Лун-Чен хотыг нээн илрүүлжээ. Энэ хотыг эртний сурвалж бичигт Монгол орны хангайн нуруунд бий гэснээс өөр баримжаагүй байсаар өнөөг хүрсэн юм.

Тус хот давхар хэрэмтэй, хүний гараар байгуулсан усан сантай байгаа нь нэн сонирхолтой. Барилгын дээврийн чимэглэл болох нүүр вааран дээр ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬЮЙ гэсэн эртний ханзаар бичсэн бичээстэй байгаа нь Луут хот мөн болохыг гэрчилж байна. Энэхүү судалгааг гүйцэтгэхэд Улаанбаатарын Их Сургуулийн захирал профессор С.Байгалсайхан дэмжлэг үзүүлжээ.

Уг судалгааны ажилд Төрийн өмчит Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн багш, археологич Т.Идэрхангай, С.Оргилбаяр болон Д.Цэнд, Б.Амгаланбат, Э.Даваахүү, Б.Батчимэг, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын залуу судлаачид, оюутнууд оролцсон байна. 

legacy:upload/images/ni/2020/07/17/107552916_10221894610530636_9000653518052548995_n-230533-419178162.jpeg legacy:upload/images/ni/2020/07/17/111237715_10221894608690590_7158502256201125200_n-230541-89794038.jpeg legacy:upload/images/ni/2020/07/17/109760619_10221894608770592_8749387763871906768_n-230903-1123972000.jpeg
Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Я
    яү

    яг ямар газраас нь олсон бэ нутгийн хүн байна

  • Z
    Zochin

    Ulaanbaatar surguuli 2 baidag. Turiin men Huviin geed. Teriin gej bichsen bainaa.

  • У
    УБ-ын ирнэн

    УБ их сургууль Солонгосын хөрөншө оруулалттай байхаа? Энэ Солонгосчууд одоо бас археологийн хайгуул, малтлага сонирхоод байнаа

  • З
    Зочин

    Маш сайхан мэдээ байна.Амжилт хүсье.

  • У
    Уламбаяр

    Баяр хүргэе, энэ дурсгалт газрын ойролцоо дахин хот байгуулмаар юм.

  • Б
    Баяраа

    Баяр хүргий,залуучуудаараараа бахархаж байна,амжилт

  • З
    Зочин

    Olj ilruulj baij hamgaaliishdee

  • М
    Мөнхтулга

    Баяр хүргэе!

  • T
    Tuya

    Bayr hurgie.amjilt

  • З
    Зочин

    Сайн хамгаалж өгөөрэй Монгол улсынхаа төлөө. Сайн ажиллажээ.

  • Ц
    Цэрэннадмид

    Монгол ямар орон байсныг эртний олдворууд гэрчлэх тул судлаач залуустай ажлын амжилт монголчууд үүрд мандан бадраг

  • З
    Зочин

    Шинэ бичиг зохиогч Сэргэлэн нь уншаад өөр тийш нь замхаруулчихгүй бол тээ.

  • З
    Зочин

    Хаха

  • З
    Зочин

    Баяр хүргье

  • З
    Зочин

    Залуу судлаачид, оюутнууддаа баяр хургэе. Одоо бушуухан материалаа бэлдээд, Геннисийн номонд бичуулээд ШаньЮй хаанаа замгаалаад ав даа. Монголын анхны елгий нутаг Архангайчуудын бехчууд нь бех, Монголын ард тумэн нь эруул, дэлхийн усны ундрага-терийн хамгаалалттай Сутай хайрхантайгаа мандан бадраг ээ.

  • З
    Зочин

    И.Төмөр-Очир биш шүү Т.Идэрхангай

  • З
    Зочин

    Олж илрүүлэх чухал биш хадгалж хамгаалах чухал

  • Х
    хүн

    гарсан бичээсийг тайлж уншсан нь үнэн үү?Сэргэлэн гуайгаар уншуулж үз ээ

  • O
    Onjilmaa

    bayr xurgey

  • М
    Монгол хэлт

    Лун чен гэж хятад хотыг архангайд олжээ ххааа

  • З
    Зочин

    Хамгаалтанд сайн аваарай.музей болгоод аялал жуулчлалын бүс болгох хэрэгтэй

  • З
    Зочин

    Архелогийн тэнхимийн багш Т.Идэрхангай шүү. !