УОК: Энэ сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж дахин гурван нислэг үйлдэнэ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
40
legacy:resources/images/news/0241266f23864c07f9d86ac54b304ffd-2020-07-17-232534-1556757973.jpeg

УОК-иос гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаар цаг үеийн шуурхай мэдээлэл өглөө. Долоодугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу 1,  БНСУ-руу шууд 1, транзит нислэг 1-ийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар боллоо. Ингэснээр долдугаар сард 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэх юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10,513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. Тэдний 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд  бусад 4300 гаруй иргэн байна. УОК-иос хүсэлт гаргасан эдгээр иргэдээ богино хугацаанд эрчимтэй татаж авах зорилготой ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сард нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Miatiig anhaarj hardag gazar bnuu arai bnshdee munguu 2dahin nemj bn mungugui humuust daramt bolj bnshdee

  • З
    Зочинз

    Shadar said UOKt talarhlaa

  • Z
    Zochin123

    Zuv shiidver bn. Irgedee tatah ajillagaag turgen shuurhai hj bgd shadar said, UOK-t talarhal ilerhiilie

  • B
    Bayaraa

    UOK-too ajliin undur amjilt husey. Tsaashid ulam hicheej ajillaarai.