НӨАТ-ын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр явагдана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/-19072020-1595131376-1315511565-1-2020-07-19-123655-719800332.jpeg

НӨАТ-ын урамшууллын 2020 оны долоодугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу долоодугаар сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.