Д.Нямхүү: Долдугаар сарын 19-ний өдөр хийсэн 330 хүний шинжилгээнд ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DSC_3559 (1)-2020-07-24-123440-1180940154.jpeg

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Долдугаар сарын 19-ны өдөр дөрвөн лабораторид нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь илрээгүй. Үүнийг задалж хэлбэл,

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7 хүний давтан,

Долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 253 хүний давтан,

Дорноговь аймгийн Ханги-Мандал боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолооч,

Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 жолооч,

ХӨСҮТ-ээс эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн 24 хүний давтан, 

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 287 байна. Үүнээс 213 хүн эмнэлгээс эдгэрч гарсан, 74 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 64 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. Мөн нэг жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна.

Бид дараагийн тусгай үүргийн нислэгүүдийг хүлээн авах бэлтгэлийг хангаж байна” гэв