Япон хэл дээрх өгүүлэмж бичлэгийн уралдаанд Монгол оюутан 2-р байр эзлэв

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/109602084_1368742129982908_2336614726534340348_n-2020-07-21-104333-734952800.jpeg


Women’s Federation for World Peace /WFWP/ байгууллагийн 23 дахь удаагийн “Гадаад эмэгтэй оюутан нарын дунд болдог Япон хэл дээрхи өгүүлэмж бичлэгиийн уралдаан” 7-р сарын 11-ны өдөр Осака хотноо зохион байгуулагдав.

Энэхүү нэр хүндтэй уралдаанд, Хятад, Мадагаскар, Вьетнам, Монголын нийт сонгогдсон 5 оюутны өгүүлэмжийг сонсгожээ.

Улмаар Осака хотын Эдийн засаг, хууль зүйн Их сургуулийн хуулийн ангийн монгол оюутан Баянжаргал овогтой Соёл-Эрдэнэ 2-р байр эзэлж “баярын бичиг”, 30,000 /гучин мянган иен/-ээр шагнуулав. Уг арга хэмжээнд Ерөнхий консул оролцон талархал илэрхийлсэн байна.