Д.Нямхүү: 461 хүнд шинжилгээ хийхэд бүх сорьцонд коронавирус илрээгүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DSC_2939-2020-07-22-123810-649208825.jpeg
legacy:resources/images/news/DSC_3559 (1)-2020-07-24-123440-1180940154.jpeg


Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

"Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 461 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. 

Шинжилгэний хариуг задал  СӨҮЛ-УБ чиглэлийн хоёр онгоцоор ирсэн 383 хүний давтан шинжилгээ, 7 сарын 2-ны өдөр  АНУ-аас ирсэн 25 хүний давтан шинжилгээ,  тандалтын 15 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолооч, Дархан-уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Ингээд МУ-д нийт 287 тохиолдол батлагдсан. Үүнээс 213 хүн эдгэрсэн. Одоо эмчилгээнд74 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 60 хүн, хүндэвтэр 14 хүн байна.
Өчигдөр Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 261 хүн ирсэн. Мөн Австрали-УБ онгоцоор 48 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн сорьцонд шинжилгээ хийх гээд цуглуулж байна.