ШУУРХАЙ: Б.Хурц нарыг шүүхээс ГЭМ БУРУУТАЙД тооцлоо

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/96ba09891098f61be64e82924f9203ce-2020-07-22-212713-14218795.jpeg

Өнөөдөр /2020.07.22/ Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжиллээ.

Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн эсэхийг хэлэлцсэн юм. Үүгээр Б.Хурц нарыг гэм буруутайд тооцсон байна.

Үргэлжлээд ял оноох хуралдаан явагдана.