Д.Нямхүү: Долдугаар сарын 22-ны өдөр хийсэн 426 хүний шинжилгээнд ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DSC_4011-2020-07-23-112536-128336417.jpeg

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Долдугаар сарын 22-ны өдөр дөрвөн лабораторид нийт 426 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь илрээгүй. Үүнийг задалж хэлбэл,

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан,

Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 260 хүн,

Долдугаар сарын 21-нд Австралиас ирж тусгаарлагдсан 48 хүн, 

Идэвхтэй тандалтын зорилгоор цуглуулсан 14 хүн, 

Ажиглах байранд тусгаарлагдсан 60 хүний давтан, 

Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 жолооч,

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.

Өнөөдөр нэг иргэн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байна. 34 настай эмэгтэй 15 хоног эмчлэгдээд ХӨСҮТ-ээс гарч байна. 

Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 287 байна. Үүнээс 214 хүн эмнэлгээс эдгэрч гарсан, 73 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 63 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна.

Бид дараагийн тусгай үүргийн нислэгүүдийг хүлээн авах бэлтгэлийг хангаж байна” гэв