ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академийн захирлаар Д.Сүрэнчимэгийг томилжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/efYgotvpAPamjQ5vo-2020-07-23-152103-721330143.jpeg

ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн захирлаар Д.Сүрэнчимэгийг томилжээ.

Удирдлагын академийн захирал, доктор профессор С.Зулпхар Засгийн газрын шийдвэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилогдсонтой тус Академийн захирлаар доктор Д.Сүрэнчимэгийг томилсон байна.

Тэрээр МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн. Франц хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны доктор зэрэгтэй.

Д.Сүрэнчимэг нь энэхүү албанд томилогдохоосоо өмнө БСШУСЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх инсутутийн захирал, "Тогтвортой хөгжлийн боловсрол II" төслийн зөвлөх, сургагч багшаар ажиллаж байв.