Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замыг тодорхойгүй хугацаагаар түр хаалаа
00

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх аймгуудын нутгаар усархаг бороо орсон.
Тэгвэл усархаг аадар бороо орсоны улмаас Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн авто зам усанд автаж эвдэрчээ.
Иймд засварлаж хэвийн болтол замыг тодорхойгүй хугацаагаар хаасан талаар Дорноговь аймгийн авто тээврийн төвөөс мэдээллээ.
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна.


.webp)
