Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/erdenebat-e1556179750691-720x370-2020-07-27-115321-2014269204.jpeg

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат /Улсын Их Хурлын гишүүн асан/ болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Хэргийн оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан 3 удаа хойшилж, 2020.07.27-ны өдөр товлогдсон. Шүүх хуралдаанд шинээр сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг 2020.08.17-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүгдэгчдэд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааныг хүртэл хэвээр үлдээв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар