59 настай эмэгтэй галт тэргэнд дайруулж амиа алджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/вагон-2020-10-12-162927-1101857055.jpeg

Өнгөрсөн ням гараг буюу долдугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт ачааны галт тэргэнд хүн дайруулж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Шаамар сумын нутаг, Дулаанхаан тосгоны 62 дугаар зөрлөгт 59 настай эмэгтэй амь насаа алдсан байна. Шалгалтаар талийгаач нь Дархан-Уул аймгийн харьяат байсан аж. Өдгөө хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.