Д.Нямхүү: Хоёр хүнд коронавирус илэрч, гурван хүн эдгэрлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DSC_4548-2020-07-29-113021-1360736500.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид  нийт 630 хүнд шинжилгээ хийснээс 50 настай эмэгтэй, эмэгтэй 14 настай 2 хүнд коронавирус илэрлээ. Уг 2 хүн нь тусгаарлалтад байсан ба давтан шинжилгээнээс илэрсэн. 

Бусад шинжилгээний хариуг задалбал: 

Долдугаар сарын 10-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 258 хүнд 3 дахь давтан шинжилгээ, 

Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 262 хүнд шинжилгээ,

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ,

Тандалтын  10 шинжилгээ,

Тусгаарлах байранд буй 60 хүний давтан шинжилгээ шинжилгээ,

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 жолоочийн шинжилгээ,

Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй 3 хүний давтан шинжилгээ,

Дархан-Уул аймагт тусгаарлагдаж буй 5 хүнээс тус,тус коронавирус илрээгүй.

3 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны сувилалд шилжлээ. Тус 3 хүн нь 22 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй, 22 настай эрэгтэй бөгөөд 16 хоногийн турш эмчлэгдсэн юм.
Эмчилгээнд 66 хүн байгаагаас 62 хүний биеийн байдал хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна.