Л.Цэдэвсүрэн: Их сургуулийн лекцийг 100% цахимаар явуулна

Нийгэм
admin
Унших: 1 мин
70
legacy:resources/images/news/01405-2020-07-29-143320-806061569.png

БШУЯ-наас бүх шатны сургалтын байгууллагыг хэрхэн хичээллүүлэх талаар мэдээлэл өглөө. БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн:

"Бүх шатны боловсролын байгууллагын хичээлийг танхимын болон танхимын бусаар зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан бөгөөд хичээлийн жил эхлэх хүртэл нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангахыг сайд нарт үүрэг болгосон.

Танхимын сургалт эхлэх хуваарь:

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 9 дүгээр сарын 14

Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ.

Харин есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургалтын байгууллагууд цахим болон теле хэлбэрээр хичээлээ үзнэ.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид дээд тал нь 20 хүүхэд хичээллэнэ. 

Нийслэлийн болон аймгийн төвүүдийн ачаалал ихтэй ЕБС-иудад танхимын, теле хосолсон сургалт явуулна.

Харин оюутнуудын хувьд лекцийн хичээл 100 хувь цахимаар явагдана. Учир нь лекц потокор орж, олон хүүхдийг хамруулдаг учраас ийм шийдвэрт хүрсэн. Харин семинар, лабораторийн хичээлүүд танхимаар орно.

Цэцэрлэгийн тухайд багтаамжаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Хоёр настай хүүхдийг 2020-2021 онд цэцэрлэгт элсүүлэх боломжгүй.

Хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл үргэлжлүүлэн орно. Харин ирэх жил сургуульд элсэн суралцах учир таван настнуудыг цэцэрлэгт бүрэн хамруулна" гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Лекц цахимаар оруулж хоёрын хооронд завхарсан юм хиймээргүй байнаа. Оюутан залуус юмны учир ойлгохгүй жаахан хүүхдүүд байгаа биш өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж чадахаар мэдлэг мэдээлэл чадвартай болчихсон байгаа шүү дээ. Зарим зүйл дээр энэ чанга байдлаа харуулмаар юм сонгууль мэтийн өөрсдийн ашиг хонжоо харсан юман дээр хэдэн арав зуугаар нь цуглуулаад бараг барьж аваад үнэсэж үнгэх нь холгүй байсан.

  • З
    Зочин

    Завхарсан юм болж байна аа. Яах гэж ингэж хоёрын хооронд хүн тамласан юм хийцгээдэг юм бол оо

  • З
    Зочин

    БШУЯ unen hud garuud bhiima. say naadmaar odoo yrij bga shigee bsn bol yh ch bsiin. Ymariin tsahimaar ymariin tanhimaar oruulna gd bgn boldoo.... boduul heden avilagchidinha (oorsdoo ch barag avilagachid bgazdee ugaasa) huuhduudiig l ali naaldatstai gsn hicheeld n huvaarilaad yvuulchinada. Л. ЦЭДЭВСҮРЭН ch geh shig mani n lav tanihguum bn.

  • З
    Зочин

    Zugeer oruulaldaa. Seminart suusan lektsind suusan ylgaa yu bnaa. Hilee neegeegui dotooddoo aldaagui bol zugeershdee. 150 huuhedtei suulaa geed lektsiin angiin nogoo muhart baigaa huntei contact uusehguishdee. Unendee chanariin ylgaagui yun yarihiin. Teglee geed zaluu uy chn medleggui mal bololtoi bish. Zugeerl oruul! Tegeed ovchin garahaa tulval butsaal haana bz

  • З
    Зочин

    mal sdanud

  • З
    Зочин

    Ёоооё нэг хичээл оруулах гэж маяглачих юмаа... наа баяр наадмаа тэмдэглэхдээ л маягла...

  • B
    Baum

    H999ц