Элчин сайд Ийржи Бродский: Чех улсаас санал болгож буй нислэг нь Чехээс ирсэн охинтой холбоогүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/chehplane-2020-07-31-164008-1255908291.jpeg

Чех улсаас 20 гаруй хоног машинд дайгдан ирсэн монгол охины дуулианаас үүдэн Чех улс манай 170 иргэний онгоцны зардал, тусгаарлах байрны хөлсийг хариуцах болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ. Тэгвэл энэ талаар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский өөрийн твиттер хуудаснаа мэдэгдэл гаргажээ. Тэрээр:

"Чех улсын Засгийн Газраас санал болгож буй нислэг нь Чехээс ирсэн охинтой огт холбоогүй бөгөөд Чехийн Засгийн Газар дөрөвдүгээр сарын 10-нд уг нислэгийг санал болгосон болно" хэмээн бичсэн байна. 

legacy:upload/images/ni/2020/07/31/457-163857-1625713910.png

Ирэх наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3,500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авах болсон. Үүний дотор Чех улс багтаж байгаа бөгөөд наймдугаар сарын 10-ны өдөр Прага-Улаанбаатар чиглэлийн нислэг хийгдэх юм.