Туул голын усанд боогдсон 2 хүүхдийг аварчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/770acfb795b058fb2b140e07ec4bdbf9-2020-07-31-173610-1408728482.jpeg

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянцагааны давааны урд талын Туул голын салаанд иргэд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 30-ны өдрийн 21.40 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 22:50 цагт очиход иргэн О /14 настай, эрэгтэй/, Б/15 настай, эрэгтэй/, Н/15 настай, эрэгтэй/ нар голын усанд боогдсон байсныг аварч, эсэн мэнд гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.