Өнөөдөр БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:post/чи/11111.jpeg

Улсын онцгой комисс энэ сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.8.1/ 08.40 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус онгоцоор 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

НАЙМДУГААР САРД ХИЙГДЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРЬ

Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатар

Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатар

Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатар

Наймдугаар сарын -нд Франкфурт-Улаанбаатар

Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар

Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар

Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит

Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байгаа аж.