Галданбошигтын гудамжнаас Хүчит шонхор зах руу өгсөх замыг түр хаана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed-2020-08-01-105057-2006168015.jpeg

Тээврийн цагдаагийн албанаас наймдугаар сард дараах замуудыг түр хаахыг анхааруулж байна. Иргэд та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо анхаарна уу. 

Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Галданбошигтын гудамж буюу Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн уулзвараас хойшоо Хүчит шонхор зах өгсөх автозамыг 2020 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 16 цагаас 08 дугаар сарын 02-ны өглөөний 06 цаг хүртэл дулааны шугам сүлжээний ажил хийхдээ холбоотойгоор түр хаагдана.

Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” шатахуун түгээх станц хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд долдугаар сарын 27-ны 22.00 цагаас наймдугаар сарын 11-ны 08.00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.

“Дэнжийн мянга"-ын автозамын доогуур дулааны шугам татах ажил хийгдэх тул өнөөдөр /2020.08.01/ 13.00 цагаас наймдугаар сарын 2-ны 06.00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зам сэтлэх ажил гүйцэтгэнэ.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжны уулзвараас Эрчим хүчний гудамж буюу Хөсөг трейдийн автозамыг хэсэгчлэн долдугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл хаах аж.