Сайншанд-Хамарын хийд чиглэлд тээврийн хэрэгслүүд түр замаар зорчиж эхэллээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/wg48j6_116863856_873519856390758_6313483110346337670_n_x974-2020-08-03-145845-1271941461.jpeg

Долдугаар сарын 27-ны өдөр Сайншандаас Хамарын хийд чиглэлийн авто зам борооны усанд эвдэрсэн билээ.

Тэгвэл Сайншанд-Хамарын хийд чиглэлд “Дорноговь-АЗЗА” ТӨХК 5.2 километр түр зам барьж, наймдугаар сарын 2-ны өдрөөс тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулж эхэлжээ.

Дээрх чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг анхаарч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхаарууллаа.